Сургалтын үе шат
01. Судалгааны үе шат
Оновчтой сургалт зохион байгуулахын тулд байгууллагын хэрэгцээнд тохирсон судалгааг авч, судалгаанд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг.
02. Бэлтгэл ажил
Интерактив сургалтын аргачлалыг ашиглан байгууллагын онцлогт нийцсэн хөтөлбөр боловсруулж, сургалтын танхимд интерактив орчинг бүрдүүлдэг.
03. Сургалт
Сургалтыг 20 хүртэлх оролцогчтойгоор, 3 болон түүнээс дээш тооны сургагч багшийн бүрэлдэхүүнтэйгээр, оролцогч бүрийн идэвхтэй оролцоог хангахад чиглэдэг.
04. Хамтын ажиллагаа
Сургалтын үеэр оролцогч талуудтай нээлттэй харилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид үйлдэл хийх сэдлийг бий болгохыг зорьдог.
05. Цогц тайлан
Сургалтын явц, үр дүнг багтаасан зурагт тайланг боловсруулан, захиалагч байгууллагад хүргүүлдэг.
Манлайлал болон менежментийн модуль сургалтууд
Хувь хүний баг доторх дүрийг таниулах замаар багийн үр ашгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны суурь зарчим, багаа удирдах ур чадваруудад сургах зорилготой.
Агуулга:
• Баг доторх дүрүүд
• Багийн олон талт ялгаатай байдал
• Багийн хөгжлийн үе шатыг удирдах
• Баг удирдах ур чадварууд
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Байгууллагын өөрчлөлтийг амжилттай удирдахад удирдах ажилтны гүйцэтгэх үүргүүд, өөрчлөлтийг манлайлах ур чадваруудад суралцах зорилготой.
Агуулга:
• Өөрчлөлтийн удирдлага
• Өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх загварууд
• Өөрчлөлтийн эсэргүүцлийг удирдах аргууд
• Өөрчлөлтийг манлайлах ур чадварууд
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Ажилтнуудаа амжилттай удирдахад менежерүүдийг гүйцэтгэх гол үүрэг, суурь чадваруудыг хөгжүүлэх зорилготой.
Агуулга:
• Ажилтны туршлагыг удирдах
• Үүрэг даалгаврын менежмент
• Үр дүнтэй санал зөвлөмж өгөх
• Төлөөлөл шилжүүлэх ур чадвар
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Амжилттай хэлэлцээр хийх удирдлагын ур чадваруудад суралцах зорилготой.
Агуулга:
• Хэлэлцээр хийх ур чадварууд
• Хэлэлцээр хийх хэлбэрүүд
• Хэлэлцээрийн үеийн хүмүүсийн зан төлөвийн сонголтууд
• Зөрчлийг удирдах ур чадвар
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Хувь хүний, удирдах ажилтны брэндинг болон ажил олгогчийн брэндинг хөгжүүлэх удирдлагын ур чадваруудад суралцах зорилготой.
Агуулга:
• Хувь хүний брэндинг
• Гүйцэтгэх удирдлагын брэндинг
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Байгууллагын дотоод харилцаа холбоог үр дүнтэй удирдах менежерүүдийн суурь ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой.
Агуулга:
• Хурал уулзалтуудыг хөтлөх, удирдах /Биечилсэн уулзалт/
• Үр дүнтэй эргэх холбоо
• Харилцааны сувгуудыг удирдах
• Цахим шуудангийн болон телефон харилцаа
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Асуудлыг оновчтой шийдвэрлэх удирдах ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
Агуулга:
• Нухацтай сэтгэлгээ
• Бүтээлч сэтгэлгээ
• Асуудлыг оновчтой шийдвэрлэх арга замууд
• Шийдвэр гаргалтын гажуудлууд
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Ажилтнуудын туршлага, мэдрэмжийг эергээр удирдах, ажилтанд санал болгож буй үнэ цэнийн саналыг хөгжүүлэхэд удирдах ажилтнуудын гүйцэтгэх үүргийг таниулах зорилготой.
Агуулга:
• Ажилтны туршлагын менежмент
• Ажилтны туршлагын аяны зураглал хийх арга
• Ажилтанд санал болгож буй үнэ цэнийн саналыг хөгжүүлэх
• Ажилтнуудаа эерэг мэдрэмжтэй удирдах
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварын бүрэлдэхүүн хэсгүүдийг таниулж, ажилтнуудаа амжилттай удирдахад өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч, удирдах чадварт суралцах зорилготой.
Агуулга:
• Өөрийн сэтгэл хөдлөлийг таних
• Өөрийгөө удирдах
• Өөрийгөө сэдэлжүүлэх
• Бусдыг танин мэдэх, харилцан ойлголцох
• Харилцааны удирдлага
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Ёс суртахууны дилемма, ёс зүйд суурилсан шийдвэр гаргалтыг хамтран хэлэлцэж, итгэлцэл бий болгох манлайллыг хөгжүүлэхэд суралцах зорилготой.
Агуулга:
• Ёс зүйт манлайлал
• Ёс зүйн мухардал
• Шударга ёс ба итгэл
• Өөрөөрөө үлгэрлэх зан төлөв
• Ёс суртахуунтай шийдвэр гаргалт
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Багийн хамтын ажиллагаа, үр дүнг системтэйгээр нэмэгдүүлэх арга барилыг хамтран хэлэлцэх зорилготой.
Агуулга:
• Багийн динамик
• Үүрэг хариуцлага
• Сэтгэлзүйн аюулгүй байдал
• Багийн итгэлцэл
• Гүйцэтгэл ба уур амьсгал
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Удирдах ажилтнуудын бүрэн эрхийг томилох, шилжүүлэх мэдлэг, ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой.
Агуулга:
• Бүрэн эрхийг шилжүүлэх гэж юу вэ?
• Бүрэн эрхийг шилжүүлэх үйл явц, ашиглаж буй аргачлал
• Бүрэн эрхийг шилжүүлэх үйл явц гардаг нийтлэг алдаа
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Ажилтнуудын оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, үр дүнтэй сэдэлжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварт суралцах зорилготой.
Агуулга:
• Ажилтнуудын оролцоо ба сэтгэл ханамж
• Сэдэлжүүлэлтийн зарчмууд
• Ажилтнуудаа идэвхжүүлэх арга техникүүд
Ажилтнуудын олон талт, ялгаатай байдлыг ойлгох, байгууллагын хүртээмжтэй соёлыг бүтээх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
Агуулга:
• Олон талт ялгаатай байдал ба хүртээмжтэй байдал
• Хүртээмжтэй байгууллагын соёл ба зан төлөв
• Шударга шийдвэр гаргалт
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Ажлын орчинд үүсдэг ажилтнуудын зохисгүй зан төлөв, түүний хэлбэрүүдийг таньж мэдэх, урьдчилан сэргийлж удирдах аргуудтай танилцах зорилготой.
Агуулга:
• Ажлын байран дахь зохисгүй зан төлөв, түүний төрлүүдийг ойлгох
• Зохисгүй үйлдлийн хохиролыг тодорхойлох
• Зохисгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх арга замууд
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Удирдах ажилтнуудын хувьд чухал болох эмпатик харилцааны ур чадваруудад суралцах зорилготой.
Агуулга:
• Эмпатик ухамсарлахуйн чадвар
• Эмпатик сонсох чадвар
• Эмпатик ярих чадвар
• Эмпатик харилцан ярианы чадвар
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Удирдах ажилтнуудын санхүүгийн суурь ойлголтыг сайжруулах зорилготой.
Агуулга:
• Нягтлан бодох бүртгэлийн суурь ойлголт
• Санхүүгийн тайлан ба түүнийг унших чадвар
• Удирдах ажилтнуудад шаардлагатай санхүүгийн шинжилгээ, түүнийг шийдвэр гаргалтандаа ашиглах чадвар
Бүтээлч сэтгэлгээний хувь хүний болон багийн арга техникүүдэд суралцах зорилготой.
Агуулга:
• Бүтээлч сэтгэлгээ ба инноваци
• Бүтээлч сэтгэлгээний ур чадварууд
• Бүтээлч сэтгэлгээний хувь хүний болон багийн арга техникүүд
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Асуудлыг оновчтой шийдвэрлэх удирдах ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
Агуулга:
• Нухацтай сэтгэлгээ
• Бүтээлч сэтгэлгээ
• Шийдвэр гаргалтын гажуудлууд
• Асуудлыг оновчтой шилжүүлэх арга замууд
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Хувь хүний цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, дасан зохицох чадварыг сайжруулах замаар ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд суралцах зорилготой.
Агуулга:
• Цаг хугацаа ба энерги
• Үүрэг даалгаврыг эрэмбэлэх
• Төлөөлөл шилжүүлэх ур чадвар
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Тархины хөгжил, үйл ажиллагаатай холбоотойгоор танин барихуйн гажуудал, нейромаркетингийн үндсэн ойлголтод суралцах зорилготой.
Агуулга:
• Тархины хөгжил
• Нейромаркетинг гэж юу вэ?
• Нейромаркетингийн хэрэглэгдэхүүн
• Нейромаркетингийн судалгаа
• Танин барихуйн гажуудал
• Шийдвэр гаргалт
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Маркетингийн судалгааны орчин үеийн чиг хандлага болон судалгааны арга зүйд суралцах зорилготой.
Агуулга:
• Маркетингийн судалгааны чиг хандлагууд
• Өгөгдөл цуглуулах аргууд
• Түүвэрлэлтийн аргууд
• Маркетингийн метрикс
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Үе хоорондын үнэт зүйлс, амьдралын хэв маягийн ялгаа, түүнд тулгуурлан ажилтнуудыг удирдах арга техникүүдэд суралцах зорилготой.
Агуулга:
• Үе хоорондын үнэт зүйлийн ялгаа
• Харилцааны хэв маяг
• Сэдэлжүүлэлтийн ялгаа
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Компанийн засаглалын үндсэн зарчим, хууль эрх зүйн шаардлага, олон улсын сайн туршлагуудад суралцах зорилготой.
Агуулга:
• Компаний засаглал ба тогтвортой хөгжил (ESG)
• Засаглалын бүтэц
• Хууль болон ёс зүйн хэм хэмжээ
• Эрсдэл болон хяналтын тогтолцоо
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Компаний засаглалыг бэхжүүлэх, эрсдэлийг удирдах, нийцлийг хангахад дотоод аудитын чиг үүргийн үзүүлэх нөлөө, аудитын үйл ажиллагааг үр дүнтэй хянах, дутагдлыг арилгах, байгууллагын хариуцлагын соёлыг төлөвшүүлэх мэдлэг ур чадварт суралцах зорилготой.
Агуулга:
• Дотоод аудитын чиг үүргийг ойлгох
• Эрсдлийн удирдлага ба дотоод хяналт
• Дотоод аудитын процесс ба тайлагнал
• Дотоод аудитаар компаний засаглалыг сайжруулах нь
Байгууллагын соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар ойлголттой болж, үнэт зүйлсээ дэмжсэн соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэхэд удирдах ажилтнуудын гүйцэтгэх үүргүүдэд суралцах зорилготой.
Агуулга:
• Байгууллагын соёл, үндсэн үнэт зүйлс
• Байгууллагын соёлоо үнэлэх, оношлох
• Байгууллагын соёлыг бүтээх, төлөвшүүлэхэд манлайллын үүрэг
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Хувь хүмүүсийн өөрийнхөө болон бусдын зан төлөвийг таньж, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх хандлагад суралцах зорилготой.
Агуулга:
• Өөрийгөө таних
• Өөрийгөө үнэлэх
• Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх
• Бусдыг манлайлах
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Байгууллагын дотоод сургагч багш бэлтгэх хөтөлбөр
Интерактив сургалтын аргад тулгуурласан сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн.Хөтөлбөр нь дараах үйл явцын дагуу хэрэгждэг:
Сургагч багш бэлтгэх интерактив сургалт:
- Module 1: Trainer
- Module 2: Presenter
- Module 3: Motivator
- Module 4: Facilitator
- Module 5: Creator
Байгууллагад зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хөгжүүлэх:
Дотоод сургагч багш нарын хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, суралцахуйн үр дүнг үнэлэх хөтөлбөрийг тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад суурилан боловсруулж, батална.
Сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх зөвлөгөө өгөх:
Сургалтын агуулга, арга зүйгээ хөгжүүлж буй багийн гишүүдэд зөвлөгөө өгч хамтран ажиллана.
Туршилтын сургалт ба үр дүнгийн үнэлгээ:
Сургагч багш нарын бэлтгэсэн сургалтыг туршилтын бүлэгт зохион байгуулна. Сургалтын үйл явц, үр дүнд үнэлгээ хийж, сайжруулах санал зөвлөмжийг өгнө. Эдгээр үйл явцын төгсгөлд байгууллага өөрсдийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйтэй болж, түүнийг хэрэгжүүлэх сургагч багш нартай болж чаддагаараа онцлог юм.
Сургагч багш бэлтгэх интерактив сургалтын модуль
Гадаах орчин дахь сургалт
Outdoor training буюу гадаах орчин дахь сургалт нь ажилтнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор гадаа зохион байгуулдаг сургалтын үйл ажиллагаа юм. Энэ төрлийн сургалт нь байгалийн орчинд явагдаж, төрөл бүрийн сорилт, дасгалуудыг багтаасан байдаг.Гол онцлог:
Хичээл, дасгал, тоглоомуудыг гадаа буюу байгалийн орчинд явуулна.
Багийн ажиллагаа, харилцаа, шийдвэр гаргалтын чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Идэвхтэй, оролцоонд тулгуурласан арга барилаар явагдана.

