Монголчуудын үндэсний үнэт зүйлийн судалгааны тайлан

Монголчуудын үндэсний үнэт зүйлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нарийвчлан судлах нь нийгмийн салбарт судалгааны ажил хийж буй олон судлаачдын хувьд чухал ач холбогдолтой ажил болох юм. Өнөөдөр бид олон төрлийн шилжилтийн нөлөөгөөр үндэсний үнэт зүйлсийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарч байгааг мэдэхгүй, нарийвчлан судлаагүй явсаар байна. Бизнесийн нийтлэг хүрээндээ бид олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд cross-cultural төрлийн судалгааг хийх хэрэгцээ шаардлага ч үүнийг дагаад бий болж байна.

Иймээс бид судалгааны төслийн баг байгуулж Value survey module 2013 Hofstede аргачлалаар хийж нийтдээ 4214 хүний түүвэртэйгээр тодорхойлж гаргалаа. Асуулга судалгаанаас гадна экспертүүдийн ярилцлага болон түүхэн баримт бичгүүдэд тулгуурлан дүгнэлт хийхийг оролдсон юм.

Монголчуудын үнэт зүйлийн 6 хэмжүүрийг тооцож гаргахад гэр бүлийн хүрээнд хамтач боловч ажлын орчинд илүү бодгальч шинжтэй, маскулин байдал феминин байдлаас илүү давамгайлсан, урт хугацааны хандлага бага, тодорхойгүй зүйлээс зугтах түвшин бага, эрх мэдлийн ялгаа заагийг хүлээн зөвшөөрөх хандлага ялимгүй өндөр, баригдмалаас илүү чөлөөт нь давамгайлсан болох нь тодорхойлогдсон юм.

 

Судалгааны ажлын тайлантай доорх холбоосоор орж танилцаарай. 

https://cdn.greensoft.mn/uploads/users/1252/files/%D0%9C%D0%9E%D0%9D%D0%93%D0%9E%D0%9B%D0%A7%D0%A3%D0%A3%D0%94%

D0%AB%D0%9D%20%D2%AE%D0%9D%D0%94%D0%AD%D0%A1%D0%9D%D0%98%D0%99%20%D2%AE%D0%9D%D0%AD%D0%A2%20

%D0%97%D2%AE%D0%99%D0%9B%D0%98%D0%99%D0%9D%20%D0%A1%D0%A3%D0%94%D0%90%D0%9B%D0%93%D0%90%D0%90%

D0%9D%D0%AB%20%D0%A2%D0%90%D0%99%D0%9B%D0%90%D0%9D%20by%20UFE%20as%20of%202015.pdf