Постер сурталчилгааны материал бэлтгэх зөвлөмж

Тод улаан өнгө нь хамгийн хүчтэй төвлөрснийг, ногоон өнгө нь бага төвлөрч байгааг харуулдаг. 

Судалгаанд 6 төрлийн постерыг санамсаргүй байдлаар сонгон ашигласан.

37-р точка киноны постер

Энэхүү судалгааг 37-р точка киног гарч эхлэхээс өмнө хийсэн. 

Дээр байршсан логонуудаас зүүн булангаас эхлэн хараад хамгийн хүчтэй төвлөрсөн нь эхний 2 лого байна. 3 дахь логоноос эхлэн давтамж болон төвлөрөл нь  буурсан байна. 

Зөвлөмж: Логогоо байршуулахдаа зүүн талаасаа эхний 2-3т байрлуулах нь  илүү тохиромжтой. 

Хамгийн их хүчтэй төвлөрөл голын эмэгтэй дээр байгаа бөгөөд үүнээс дараах 2 төрлийн дүгнэлтийг хийх боломжтой. 

  • Бүдэг саарал дэвсгэр дээр тод өнгө хүчтэй анхаарал татдаг
  • Зургийн голруу төвлөрч хардаг. 

Зөвлөмж: Постер бэлдэхдээ дэвсгэр өнгө болон хамгийн чухал хүргэх гэж буй мессэжийн хоорондын өнгөний зохицлыг сайтар анхаарах.

Судалгаанд оролцогчдын царайнууд руу харсан хугацааных нь дарааллаас харвал хүн улбар шар өнгөөр тэмдэглэсэн байдлаар зураг руу хардаг болох нь ажиглагдлаа.

Хамгийн олон давтамжтай харсан мөн удаан харсан жүжигчдийн хувьд Сувдаа, Галт,  Вальяа, Ялалт, Тулгат (дүрийнх нь нэрийг ашиглав) нар байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн постер

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан материалын хувьд цөөхөн текст байгаа тул гол хүргэх мессежид судалгаанд оролцогчид анхаарлаа хандуулсан байна. Үүнд : 

  • Монгол ялна бичиг
  • Овог нэр
  • Ардчилсан нам лого

Дотуур хувцасны сурталчилгааны постер

 

Эхний удаад судалгаанд оролцогчдыг сурталчилгааны материалтай танилцах даалгавар өгсөн бол дараагийн удаад сурталчилгааны материалыг үнэлэх, яагаад тухайн үнэлгээг өгч буйг тодруулах зорилготой асуулгыг авсан. 

Танилцах даалгавар өгөхөд голчлон моделийн царайнд анхаарал төвлөрч байсан бол үнэлэх даалгавар өгөхөд гол бүтээгдэхүүн рүү анхаарлаа хандуулж эхэлсэн байна. 

Зөвлөмж: Сурталчилгааны материал нь ямар нэгэн байдлаар хэрэглэгчийг үйлдэл хийхэд хөтөлж байвал илүү хүртээмжтэй болдог.

Гар утасны сурталчилгааны постер

 

Энэ сурталчилгааны эхний 3-4 мессеж дээр гол анхаарлаа хандуулжээ. 

Зөвлөмж: Дараалуулж байршуулсан мэдээллийн хувьд эхний 3н байранд хамгийн чухал мэдээллээ байршуулбал илүү үр дүнтэй.