ХААН банк, ХАС банкны вэб сайт дахь хэрэглэгчдэд зориулсан онлайн үйлчилгээг ашиглахад хэрэглэгчдэд тулгарч буй асуудлыг Eye tracking, Facial expression төхөөрөмжөөр хэмжиж учир шалтгааныг тодрууллаа.
Монгол Улсын 3.3 сая иргэний 2.9 хувь нь интернэтэд холбогдсон бөгөөд интернэт хэрэглэгчдийн 27 хувь нь цахим банкаар үйлчлүүлж байна. Энэ 27 хувийг бараг л банк санхүүгийн салбарынхан бүрдүүлж буй аж. Иргэд интернэт банкны үйлчилгээг ашиглахгүй байгаа нь тухайн вэб ойлгомжгүй, эсвэл ашигласан хүн мэдэхгүй байна уу гэдгийг тодруулахаар С..Анхцэцэг, Э.Хишиг-Ундрах нар энэхүү туршилтыг хийсэн юм.
Туршилтад хэн оролцов?
-Энэхүү туршилтад хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой, тухайн туршиж буй интернэт банкны үйлчилгээг анх удаа хэрэглэж буй тус бүр 11 хүнийг буюу нийт 22 хүнийг сонгон оролцуулжээ.
Судалгаанд ямар даалгавар өгсөн бэ?
-Судалгаанд оролцогчдод хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн дөрвөн даалгаврыг өгсөн бөгөөд даалгаврыг гүйцэтгэх явцад тулгарч буй асуудлуудыг биометрик болон хугацааны хэмжилтүүдийг ашиглан цуглуулж, шинжилгээ хийсэн.
- Өөрийн данс хооронд гүйлгээ хийх
- Банк хооронд зарлагын гүйлгээ хийх
- Дансны мэдээлэл буюу хуулга шалгах
- Хадгаламж барьцаалсан зээл авах гэсэн хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн дөрвөн даалгавар гүйцэтгүүлжээ.
-Туршилтын явцад ямар үр дүнгүүд ажиглагдав?
-Дээр дөрвөн төрлийн даалгаврыг ХААН банкны интернэт банк үйлчилгээг дунджаар 8 минут 26 секундэд гүйцэтгэсэн бол Хас банкны вэб дээр 7 минут 13 секундэд гүйцэтгэсэн байна.
Илүү дэлгэрэнгүйг: http://gogo.mn/r/ey94y