Үүрэн телефоны тэргүүлэгч Мобиком, Юнител компанийн брэндийн холбоосыг мэдэх зорилгоор энэхүү туршилтыг хийсэн бөгөөд энэ хоёр компанийг харьцуулах зорилго агуулаагүй гэдгээ тэд юун түрүүнд онцолсон юм.
Судалгааны арга: Implicit association test /IAT/ буюу далд холбоосын туршилтын арга. Анх 1998 онд Вашингтоны их сургуулийн профессор Энтони Грийнволд, Харвардын их сургуулийн профессор Мазаран Банажи нар энэ туршилтын аргыг боловсруулсан байна. Нийгмийн сэтгэл судлаач энэ хоёр эрдэмтэн шийдвэрийг ухамсартайгаар, мөн ухамсаргүйгээр гаргадаг гэж үзсэн. Хүн бодохгүйгээр шууд шийдвэр гаргаж буй тэр процессийг subconsciousness буюу дотоод ухамсар гэж хэлдэг. Тэрхүү дотоод ухамсарт тогтсон ойлголтыг гаргаж ирэхийн тулд IAT хэмээх судалгааны аргыг боловсруулжээ.
Энэхүү судалгаа нь бидний мэдэх уламжлалт судалгааны аргаас тэс өөр. Компьютерт түшиглэж судалгааг хийдэг бөгөөд 100-800 миллсекунд буюу 1 секундээс богино хугацаанд хариулбал тэр нь дотоод ухамсраас гарч буй шийдвэр гэж үзнэ. Туршилтанд Мобиком, Юнител-ийн тус бүр 25 хэрэглэгч, нийт 50 оролцогчийг хамруулжээ.
Бүлгийн ярилцлагын арга болон нийгмийн сүлжээнд дээрх хоёр оператортой холбоотой хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй түлхүүр үгс болон зургийг өдөөгчөөр сонгосон бөгөөд оролцогч ар араасаа гарах түлхүүр үгс, зургийг харж секунд хүрэхгүй хугацаанд бодохгүйгээр Мобиком, Юнител гэсэн брэндэд хамааруулан ангилна.
Хэрэв бодож эхэлбэл буюу 1000 миллсекундээс дээш хугацаа өнгөрвөл consciousness буюу ухамсартай шийдвэр болно гэж үздэг. Юнител, Мобикомын хэрэглэгчдийг судалгаанд оролцуулсан нь тэдний дотоод ухамсарт эдгээр брэндийн талаар тодорхой ойлголт, туршлага суусан гэж үзэж буй юм. Гэхдээ бүгд сууна гэсэн үг биш, илүү хүчтэй, тэр хүний далд ухамсарт үлдсэн мэдрэмжийг хэлнэ.
Дэлгэрэнгүй тайланг: http://gogo.mn/r/76w9v?fbclid=IwAR3z2TCuuYE3mRZy2phKqWLbtAWl6MJb5uuArKZqaK2nZrO0-mzv3exXl1k