Болзоонд явахдаа ямар шинж чанартай залууг илүүд үзэх талаарх “Түүнтэй болзох уу?” туршилтын судалгааг СЭЗИС-ийнхаа 18-22 насны 100 эмэгтэй оюутнаас түүвэр бүрдүүлэлт хийсэн.
2019 оны наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 2-ны өдөр явуулсан уг туршилтанд оюутан охид:
- Өндөр:(180 см, 170 см, 160 см)
- Сурлага: (Онц сурдаг, дундаж сурдаг, муу сурдаг)
- Гэр бүлийн хөрөнгө чинээ: (Чинээлэг айлын хүүхэд, Дундаж айлын хүүхэд)
- Харьяалал: (УБ хотын, Хөдөө орон нутгийн)
- Бие бялдар: (Булчинлаг, Махлаг, Туранхай)
гэсэн таван рациональ хувьсагчийн хүрээнд болзоонд урих хүсэмжит залуугийнхаа хэв шинжийг тодорхойлсон байна. Туршилтыг Маркетингийн инженерчлэлийн аргаар хийсэн бөгөөд дээрх 5 хувьсагч бүрийн өөр өөр хэв шинжийг агуулсан 16 төсөөллийн залууг бүтээж болзох магадлалыг нь туршилтанд оролцогчдоор 0-100 хувь хүртэлх оноогоор үнэлүүлжээ. 0 үнэлгээгээр огт болзохгүй, 100 хувь бол шууд болзоно гэсэн үг.
Эдгээр залуус судалгаанд оролцогчидтой ойролцоо насны мөн зөвхөн болзоонд явах зорилготой гэсэн нэмэлт мэдээллийг өгчээ. Жишээ нь, 16 залуугийн зургаа дахь залуу 170 см өндөртэй, дундаж сурлагатай, дундаж айлын, хөдөө орон нутгийн, булчинлаг залуу байв.
Туршилтын дүнд эдгээр 16 залуугаас болзох урилга хамгийн их авсан буюу хүсэмжит залуу нь:
- 185 см өндөртэй
- Дундаж айлын
- Булчинлаг биетэй
Онц сурдаг Улаанбаатар хотын залуу юм. Энэ залуутай охидын болзох магадлал нь 87 хувь гарсан. Харин болзоонд уригдах магадлал хамгийн багатай залуу бол 160 см өндөртэй, чинээлэг айлын, махлаг, сурлага муутай, хөдөө орон нутгийн залуу юм. Энэ залуутай охидын болзох магадлал нь 10.3 хувь гарчээ.
Дэлгэрэнгүй тайланг: http://gogo.mn/r/9xx32