card

Сургалтын онцлог

Сургалтын үе шат

01Судалгааны үе шат 

Оновчтой сургалт зохион байгуулахын тулд байгууллагын хэрэгцээнд тохирсон судалгааг авч, судалгаанд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг.

02. Бэлтгэл ажил 

Интерактив сургалтын аргачлалыг ашиглан байгууллагын онцлогт нийцсэн хөтөлбөр боловсруулж, сургалтын танхимд интерактив орчинг бүрдүүлдэг.

03. Сургалт 

Сургалтыг 20 хүртэлх оролцогчтойгоор, 3 болон түүнээс дээш тооны сургагч багшийн бүрэлдэхүүнтэйгээр, оролцогч бүрийн идэвхтэй оролцоог хангахад чиглэдэг.

04Хамтын ажиллагаа

Сургалтын үеэр оролцогч талуудтай нээлттэй харилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх,  цаашид үйлдэл хийх сэдлийг бий болгохыг зорьдог.

05. Цогц тайлан 

Сургалтын явц, үр дүнг багтаасан зурагт тайланг боловсруулан, захиалагч байгууллагад хүргүүлдэг.

 

Манлайлал болон менежментийн модуль сургалтууд

Байгууллагын дотоод сургагч багш бэлтгэх хөтөлбөр

Интерактив сургалтын аргад тулгуурласан сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн.

Хөтөлбөр нь дараах үйл явцын дагуу хэрэгждэг:

Сургагч багш бэлтгэх интерактив сургалт:

  • Module 1: Trainer
  • Module 2: Presenter
  • Module 3: Motivator
  • Module 4: Facilitator
  • Module 5: Creator

Байгууллагад зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хөгжүүлэх:

Дотоод сургагч багш нарын хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, суралцахуйн үр дүнг үнэлэх хөтөлбөрийг тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад суурилан боловсруулж, батална.
 

Сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх зөвлөгөө өгөх:

Сургалтын агуулга, арга зүйгээ хөгжүүлж буй багийн гишүүдэд зөвлөгөө өгч хамтран ажиллана.
 

Туршилтын сургалт ба үр дүнгийн үнэлгээ:

Сургагч багш нарын бэлтгэсэн сургалтыг туршилтын бүлэгт зохион байгуулна. Сургалтын үйл явц, үр дүнд үнэлгээ хийж, сайжруулах санал зөвлөмжийг өгнө. Эдгээр үйл явцын төгсгөлд байгууллага өөрсдийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйтэй болж, түүнийг хэрэгжүүлэх сургагч багш нартай болж чаддагаараа онцлог юм.

Сургагч багш бэлтгэх интерактив сургалтын модуль

Гадаах орчин дахь сургалт

Outdoor training буюу гадаах орчин дахь сургалт нь ажилтнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор гадаа зохион байгуулдаг сургалтын үйл ажиллагаа юм. Энэ төрлийн сургалт нь байгалийн орчинд явагдаж, төрөл бүрийн сорилт, дасгалуудыг багтаасан байдаг.

Гол онцлог:

Хичээл, дасгал, тоглоомуудыг гадаа буюу байгалийн орчинд явуулна. 

Багийн ажиллагаа, харилцаа, шийдвэр гаргалтын чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. 

Идэвхтэй, оролцоонд тулгуурласан арга барилаар явагдана.

Гадаах орчин дахь сургалт