Сургалт, судалгааны ажлын танилцуулга 2025
Шинжлэх ухаан, бизнесийг холбох гүүр болох уриатай Аксиом Инк компанийн 2025 онд харилцагч та бүхэндээ санал болгож буй сургалт, судалгааны ажлын саналуудыг энэхүү танилцуулгад багтаалаа.Армин Трост: Хүний Нөөцийн Стратегиуд
Дижитал шилжилтийн үед тогтвортой байдал ба ажайл байдлыг тэнцвэржүүлэх ньНомын талаарх мэдээлэл:
Бизнесүүд дижиталчлагдсанаар манлайлал, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг шаардах болж, хүний нөөцийн уламжлалт стратегиуд хэрэгцээг нэгэнт хангахаа больсоор байна. Хүн бүр хариуцлагаа үүрч, гар нийлсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлж, олон талт байдлыг ханган ажиллах нь ажайл байдал, дасан зохицох чадвар, инновацийн урьдач нөхцөл хэмээн үзэж байна.
Энэхүү ном нь хүний нөөцийн менежерүүдийг дижитал өөрчлөлтийн тэргүүн эгнээнд гаргах эсвэл энэхүү үйл явцыг дэмжихийн тулд өөрсдийн хүний нөөцийн стратегиа тунгаан бодож, шинэчлэхэд урамшуулан зоригжуулах зорилготой. Тогтвортой болон ажайл байдал хоорондын манлайлал, зохион байгуулалтын ялгааг нарийн тодорхойлж харуулснаар ном эхэлнэ. Түүндээ суурилан хүний нөөцийн холбогдох сэдвүүдийг өргөн хүрээгээр авч үзэх бөгөөд тэдгээр нь стратегийн шинэ чиглэлд хэрхэн тодорхойлогдохыг уншигчдадаа хүргэх юм. Татах, сонгон шалгаруулах, суралцах үйл ажиллагаа, талент менежмент, цалин урамшуулал, гүйцэтгэлийн удирдлага, корпорацын сургалтын үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын хөгжил, өөрчлөлтийн удирдлага гэх зэрэг хүний нөөцийн гол сэдвүүдийг хамруулсан.
Цогц бөгөөд практик, ялгавартай бөгөөд хэт ягшмал үзлээс зайлсхийсэн хувилбарыг уламжлалт аргын оронд санал болгож байгаагаараа дижиталчлалын эрин үед тогтвортой хүний нөөцийн удирдлагыг эрхэмлэж буй хүн бүрийн унших ёстой бүтээл юм.
Номын агуулгатай танилцах: Номын агуулга(1).pdf
Худалдаалж буй дэлгүүрүүд:
- Azkhur Bookstore
- Internom
- Мир Номын Их Дэлгүүр
Номын үнэ:
- Хүргэлттэй – 75,000₮
- Оффис дээрээс – 69,000₮
- Аксиом Инк, СЭЗИС-ийн Б байр, 704 тоот
- Хүргэлтээр захиалах: https://forms.gle/cPVpY8z4YNAry7J36


Хос сурах бичиг
Дэлхийд маркетингийн сургалтаараа тэргүүлдэг АНУ-ын Northwestern их сургуулийн, Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийн маркетингийн профессор Александр Черневийн "СТРАТЕГИЙН МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА" , "СТРАТЕГИЙН БРЭНДИЙН УДИРДЛАГА" сурах бичгүүд Монгол хэл дээр орчуулагдан, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байна.
Уг сурах бичиг нь бизнес, маркетингийн чиглэлээр мастерийн түвшинд суралцаж буй оюутнууд болон маркетингийг бие даан гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй маркетеруудад тохиромжтой юм.
- Аз хур,
- Мир ном
- Booklo
- Alphabook
- Интерном номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Энэхүү сурах бичгүүдийг онлайнаар захиалах бол доорх холбоосоор орно уу: https://forms.gle/QqimVYXwSGCChJW66
Сурах бичгийн эхний бүлэгтэй танилцахыг хүсвэл доорх холбоосоор орно уу: