Шүүгч нар авлига авдаг уу? Тийм

              СЭЗИС болон “Аксиом Инк” ХХК-ийн хамтарсан хүний зан төлөв, нейро судалгааны "Аксон Нейролаб" компанийн судлаачид түүнтэй холбогдох уг асуудлаар нь полиграф тестэнд оруулах санал тавихад нь зөвшөөрч энэхүү туршилтыг хийсэн юм.

Полиграф тестийн давуу тал нь шалгуулагчийн нүүрний хувирал, хоолойн өнгө, зүрхний цохилт, стрессийн хэмжилтийг хийдэг учир шалгуулагч худлаа хариулбал дээрх нарийн үзүүлэлтүүдээр тодорхой харагддаг учир хамгийн үнэн магадтай судалгааны нэг гэж үздэг. 

Хүн төрөлхтөн эртнээс хэн нэгний үнэн худал ярьж байгааг мэдэхийн тулд айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх буюу бие махбодь, физиологоор нь дамжуулж илрүүлэх, тогтоох аргуудыг ашиглаж ирсэн байдаг. Орчин цагт технологи хөгжихийн хэрээр үнэн худлыг илрүүлэх олон төрлийн арга техник хэрэгслүүд нэвтэрсний нэг нь полиграф. Жишээлбэл хүн өдөрт дунджаар дөрвөн удаа худал хэлдэг /сайн уу, сайн г.м/, эсвэл хэнд худал хэлэх, хэнд худал хэлж болохгүй гэдгээ өөрийн далд ухамсарт суулгасан байдаг гэх мэт олон сонирхолтой баримт, фактууд бий.

АНУ-д 2018 оны байдлаар зөвхөн шалгуулагчийн зөвшөөрөлтэйгөөр нийт 2.5 сая тест хийгдсэн статистик дүн бий. Полиграф тестийн давуу тал нь шалгуулагчийн нүүрний хувирал, хоолойн өнгө, зүрхний цохилт, стрессийн хэмжилтийг хийдэг учир шалгуулагч худлаа хариулбал дээрх нарийн үзүүлэлтүүдээр тодорхой харагддаг учир хамгийн үнэн магадтай судалгааны нэг гэж үздэг байна.

Энэхүү туршилтын дизайныг “Аксиом Инк” ХХК-ийн гүйцэтгэх захирал, СЭЗИС-ийн багш Б.Нандин-Эрдэнэ гаргаж, шалгагч Ж.Санж-Очир, СЭЗИС-ийн багш С.Сайн-Од, АШУҮИС-ийн багш О.Зэсэмдорж нар мөн хөндлөнгийн ажиглагчдыг байлцуулан шүүгч Ж.Оюунтунгалагт холбогдож буй асуудлаар нь полиграф тестэнд оруулж туршлаа.

Шалгуулагч Ж.Оюунтунгалагт нийт 25 асуулт тавьсан бөгөөд энэхүү туршилтын талаар судлаач Ж.Санж-Очироос тодруулсан

-25 асуултыг шалгуулагчид нь урьдчилан танилцуулсан уу?
-Асуултуудыг шалгуулагчид урьдчилан танилцуулаагүй. Яах вэ, тухайн хүний өөрийн таамаглал бол өөртэй холбоотой шүүх, авлигын асуултууд ирнэ гэдгийг таамаглаж болох ч туршилтын асуулт, үйл явцыг зөвхөн туршилтын явцад мэдэх боломжтойгоор бэлтгэгдсэн. Энэ тестийн онцлог нь шалгуулагчаас асуулт бүрт зөвхөн “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариултыг авдаг онцлогтой ба шалгуулагч асуултанд хариулахгүй, дундаас зогсоож болох эрхтэйгээр хийгддэг онцлогтой.

-Туршилтаас ямар үр дүн гарав?
-25 асуултын хоёр асуулт дээр шалгуулагчийн биометрик үзүүлэлт өөрчлөлттэй гарсан. Тухайлбал “Та амьдралынхаа туршид өөрийгөө хамгаалах зорилгоор худал хэлж байсан уу?”, “Шүүгч нар авлига авдаг уу?” гэсэн асуултууд дээр өөрчлөлт илэрсэн ч хоёр асуултад шалгуулагч “тийм” гэсэн хариултыг өгсөн. Энэ хариулт нь шалгуулагчид сөрөг нөлөөтэй тул хариултыг бид “үнэн” гэж дүгнэсэн. Бусад асуултууд дээр биометрик үзүүлэлтийн өөрчлөлт илрээгүй буюу “Бүх асуултад үнэн хариулсан” гэсэн дүгнэлтийг бид өгч байна.

-Полиграф тестийг хуурах боломжтой юу?
-Полиграф тест нь шалгуулагчийн биометрик үзүүлэлтийг ашиглан үнэнийг баталгаажуулах, худлыг илрүүлэх зорилготой аргачлал бөгөөд хүний нөөцийн сонгон шалгаруулалт, даатгал, дотоод аудит, маркетингийн судалгаа болон гэмт хэрэг илрүүлэхэд ч өргөн ашигладаг. Зарим судлаачид полиграф тестийг хуурах боломжтой, үнэн худлыг тодруулах нь эргэлзээтэй гэж үздэг хэдий ч полиграф тест нь хүний биеийн биометрик үзүүлэлтэд үндэслэн дүгнэлт хийдэг учир хамгийн үнэн магадтай судалгаа гэж үздэг бөгөөд хэрэглээнд өргөн ашиглагдсаар байна.

Нийтлэлийг: http://gogo.mn/r/jq6d8?fbclid=IwAR1Nsf8WYU9TCV1oWLXkHaU2-SnxsH3_xH2z8V7lAJbjTdgHxMuR5gb5wO0