card

Бид судалгааг хэрхэн хийдэг вэ?

Захиалагч байгууллагын судалгааны хэрэгцээг зөв тодорхойлсны үндсэн дээр түүнд тохирсон мөн олон улсад жишиг болсон судалгааны дизайныг боловсруулж, байгууллагын онцлогт тохируулан онлайн болон биет судалгааны өгөгдөл цуглуулах аргачлалуудыг ашиглан өгөгдлөө цуглуулан, боловсруулж, тайланг танилцуулдаг.

Менежментийн судалгаа

 
 

Байгууллагын соёлын судалгаа

Байгууллагын соёлын судалгаа нь байгууллагын хэмжээнд болон алба нэгжүүдийн түвшинд байгууллагын соёлыг хэмжих, соёлын хүчин зүйлс нь ажилтнуудын ажлын ханамж, байгууллагад үнэнч байх сэтгэлгээнд хэрхэн нөлөө үзүүлж байгааг тодорхойлдог.

Ажлын байрны ёс зүй уур амьсгалын судалгаа 

Ажлын байрны ёс зүйн уур амьсгалын судалгаа нь байгууллагад ажлын ёс зүйн ямар хэлбэрүүд давамгайлж байгааг тодорхойлох, үүнд нь ёс зүйн манлайллын нөлөөлөл ямар байгааг тодорхойлдог. Мөн ажлын ёс зүйн уур амьсгалаас хамаарч ажлын ханамж, ажлын байран дахь зохисгүй зан төлөв, байгууллагад үнэнч байх сэтгэлгээ хэрхэн тодорхойлж байгааг харуулдаг.

 “Employee engagement” судалгаа

Хүний нөөцийн удирдлагын үр дүнгийн үнэлгээ болгон өргөн хэрэглэгддэг нэг голлох үзүүлэлт бол “Employee engagement” байдаг. Байгууллагуудын хувьд энэхүү үзүүлэлтийг тасралтгүй хэмжиж, сайжруулах бодлого барьж ажилладаг нь түгээмэл байдаг. Энэ судалгаа нь Employee engagement index, Managerial effectiveness index, Diversity& Inclusion index үзүүлэлтийг тооцож гаргадаг бөгөөд менежер тус бүрийн үнэлгээг тооцон тайлан бэлтгэдэг. 

 

Маркетингийн судалгаа

Сэтгэл ханамжийн судалгаа 

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа 
  • Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа

Брэндийн судалгаа 

  • Байгууллагын брэндийн судалгаа 
  • Бүтээгдэхүүний брэндийн судалгаа 

Инженерчлэлийн судалгаа 

Энэхүү судалгааны аргачлал нь конжойнт, оюун санааны байршил, таамаглалын шинжилгээний аргачлалуудыг агуулдаг. Судалгааны ерөнхий дизайн нь  аливаа асуудлын талаар хувьсагч тус бүрийг үнэлүүлэх биш хувьсагч нарыг нэгтгэн хувилбар болгон тухайн хувилбар бүр дээр эрэмбэлүүлэх, үнэлүүлэх зэрэг хэлбэрээр өгөгдлөө цуглуулдаг. 

 

 

 

Онлайн судалгааны платформ

Бид дэлхийд танигдсан 8500 гаруй брэндүүд болон дэлхийн ТОП-100 сургуулийн 99 сургуультай хамтран ажилладаг хамгийн найдвартай, шинэлэг судалгааны платформыг ашиглан судалгааны өгөгдлөө цуглуулдаг.

 Онлайн судалгааны платформын давуу тал:

  

 

 

Онлайн судалгааны платформ
story-image

Аксон Нейролаб танилцуулга

"Аксон Нейролаб" ХХК нь СЭЗИС болон "Аксиом Инк" ХХК-ийн хамтран байгуулсан нейро болон чанарын судалгааны аргачлалаар хүний зан төлөв, шийдвэр гаргалтыг судлах зорилготой компани юм.

Нейромаркетингийн болон чанарын судалгааны аргачлалууд дээр үндэслэн хүний хүртэхүйн мэдрэмж, анхаарал төвлөрөлт, сэтгэл хөдлөл, ой санамж зэрэг үзүүлэлтүүдийг хэмжиж, учир шалтгааныг илрүүлэх, хэрэглэгчдийн ирээдүйн шийдвэр гаргалтыг таамаглах, нөлөөлөх боломжуудыг судалдаг. 

 

Хамтран ажиллагч байгууллагууд

Аксон Нейролаб онцлог

Төхөөрөмжүүд

Лабораторийн орчин

Судалгааны лабораториуддаа чанарын болон нейрал, биометрик өгөгдлүүдийг цуглуулдаг.
product1.php

Судалгааны хэрэгцээ тодорхойлох асуумж

Та судалгааны хэрэгцээ тодорхойлох асуумж болон бусад асуудлаар Аксон Нейролаб ХХК тай info@axiominc.mn болон 7511-1111, 80055082 утсаар холбогдоно уу. Энэхүү асуумжийг хүлээн авснаар Аксон Нейролаб болон Аксиом Инк компани ямар нэгэн амлалт, үүрэг хариуцлага хүлээхгүй болно.